Нийгмийн хариуцлагын хүрээнд “VIP Residence” төслийн захиалгаар Ganabell Institute нь тус төслийн харъяа дүүргийн Ерөнхий боловсролын 34 болон 41-р сургууль дээр ‘Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” Сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Мэргэжил гэж юу вэ?
Мэргэжил гэхээр дээд сургуулийн аль нэг ангийг төгсөөд түүгээрээ диплом өвөртлөөд ажиллана гэж ойлгодог энэ бол том эндүүрэл юм шүү. Мэргэжлийн талаар хүн бүр янз бүрээр тайлбарласан байдаг. Мэргэжил мэргэшил хоёр маань хоорондоо ялгаатай ойлголт энгийнээр хэлбэл мэргэжил гэдэг нь аль нэг дээд сургуулийн диплом өвөртлөн авах харин түүгээрээ мэргэшээд ажиллах нь мэргэшил юм.
ЕБС төгсөгчдийн зарим нь хөдөө гарч мал маллаж хүний хүн болж хүүхэд гаргаж, хувиараа бизнес эрхэлж амьдралаа авч явахад нөгөө хэсэг нь хүслээ дагаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй дээд сургуулийн хаалга татаж ширээ бөглөх нь жил тутамд нэмэгдэж байна.
Ер нь хүүхэд хэддүгээр ангидаа мэргэжилээ сонгох ёстой вэ гэдэг нь эдээрээтэй бөгөөд хэнд ч хэрэггүй асуудал мэт. Гэвч амьдрал дээр нь энэ нь эсрэгээрээ юм. Зарим нэг нь өөрийнхөө мөрөөдөл дээр алсын хараагаа нэмээд 6.7- р ангиасаа мэргэжилээ сонгоод Эмч, Багш, Хуульч болно гээд тэр чиглэлийнхээ хичээлийг барин суралцаж байхад нөгөө хэсэг нь конкурс өгч гарч ирээд мэргэжилээ сонгох нь их.
Оюутнуудаас авсан судалгаанаас харахад 30% нь одоо сурч байгаа мэргэжилдээ сэтгэл хангалуун биш гэж хариулсанаас харахад өөрийн сурч байгаа мэргэжилээ буруу сонгосоноос болжээ.
Мэргэжил бол ирээдүйн амьдралын удирдлага гэж ойлгож болно. 4 жил сонирхолгүй юманд толгойгоо нүдүүлсэнээс сонирхдог мэргэжилээ жил өнжөөж ч хамаагүй сурах хэрэгтэй. ЕБС–ийн сурагчдаас авсан судалгаагаар монгол улсад нийтдээ 50 мэргэжил байдаг юм шиг нэрлэсэн байгаа юм. Энэ нь зөвхөн тэдний буруу ч биш нөгөө талаараа тэдний шүтэн бишрэгч болох эрхэмсэг багш нар маань энэ тал дээр маруухан мэдлэгтэй учир Монголд 7000 гаруй мэргэжил байгааг мэдэхгүй байх нь ойлгомжтой юм. Тэд л зааж сургаж хэлж, сурталчилж өгөхгүй бол сурагчид нөгөө л хууль, эдийн засаг руугаа хошуурна шүү дээ.
Сурагчдаас авсан судалгаагаар харахад эхлээд мэргэжилээ биш сургуулиа сонгох нь их ямар ч ангид орсон ч хамаагүй МУИС-т юмуу улсын сургуульд орно гэдэг тухайн сургуульд нь тэр мэргэжилтэнг бэлтгэдэггүй ч хамаагүй ойролцоо юм чинь энэ чиглэлээр сурчихая гээд өөр ангид орчихдог. Нөгөө талаас оноо таараад сургууль авч байвал аль сургуульд ямар ч мэргэжилээр хамаагүй сурчихая даа гэсэн гутаранга үзэлтэнгүүд олон болсон. Энэ бүхэн бол ирээдүйд ажиллах ажлын байрны эрэлтийг хаах цайз нь юм. нэг ёсондоо цамаан ажилгүйчүүдийн жагсаалтыг уртсгаж байна гэсэн үг.
Гэтэл мөн чанартаа мэргэжилээ урьтал болгож сонгоод өөрийн сонирхсон магадгүй онгоцны жолооч болох түүндээ үнэнчээр хандах нь ирээдүйд урт удаан хугацаанд хоолоо олох магадлалтай нь судалгаанаас харагдлаа.
Тиймээс монголд төдийгүй дэлхий нийтэд 7000 гаруй мэргэжил байдаг гэдгийг л сайтар ойлгох хэрэгтэй. Жишээ нь хими цэвэрлэгний ажилтан хүртэл мэргэжил шүү дээ.
Мэргэжил сонгоход баримтлах зүйлс
Алсын хараатай бай
Мэргэжил сонгоход нэн чухал нь алсын хараа. Монголчууд ярьдаг хэдэн уулын цаадахыг харж ярь гэж өнөөдөр нэг хэсэг нь ийм мэргэжилтэй болох нь ирээдүйд хэрэгтэй гэдэг энэ бол аман яриа. Үүнд суурилж биш судалгаа шинжилгээнд тулгуурлах бөгөөд эрэлттэй мэргэжлийг сонго. Нэг хэсэг манайхан бүгд л хууль, эдийн засагч болсон. Жилд төгсөж байгаа эдийн засагч, хуульч нь ажлын байрнаасаа даваад гарчихсан. Иймэрхүү байдлаар үргэлжилбэл зарим мэргэжил нь илүүдэж нөгөө нь дутагдах нь гарцаагүй. Тэгэхээр энэ мэргэжил миний амьдралд төдийгүй манай улсад ямар чухал бөгөөд дэлхийн зах зээл дээр хөрвөх чадвараа чухалчлах хэрэгтэй. Магадгүй та аль нэг улсад цагаачлах, урилгаар ажиллах асуудал гарч болзошгүй тиймээс л алсын хараатай бай.
Сонирхолоо дага
Ирээдүйд эзэмших мэргэжилээ сонгоход олон хүчин зүйл нөлөөлнө. Эцэг эхийн мэргэжил, нийгмийн шаардлага, эдийн засаг, цалин хангамж, ажлын байр гэх мэт тэр болгоноос ашигтай бөгөөд өөрт хэрэгтэйг нь авах нь л чухал. Судалгаанд оролцсон сурагчдын 37.3 % нь сонирхолоо дагаж сонгоно гэжээ. Мөн чанартаа бол хамгийн зөв сонголт бол энэ юм.
Аав ээж нь эмч учир хүүхддээ мэргэжилээ өвлүүлнэ гэж ярьдаг гэтэл хүү нь сонирхдоггүй бол дургүй ламд дарж байгаад сахил хүртээнэ гэгчээр юм болно. Тэгээд ч тэр нь амьдрал дээр гараад мэргэжилдээ сонирхолгүй зүгээр л дипломны гол болох магадлал их. Сонирхолоо дагаагүй учир сурах идэвх сул, алсын бодолгүй байдаг. Мэргэжилээ буруу сонгосоноос болж ирээдүйд энэ мэргэжилээрээ ажиллахгүй гэж 11.8% нь, хэлж мэдэхгүй байна гэж 22.4 % нь хариулсан байна. үүнээс хараад үзвэл сонирхолгүй, сурч чадахгүй ангидаа орсоны жишээ юм. нийгмийн хичээлдээ сайн хүүхэд оноо таараад ч юмуу бинго ашиглаад улсын сургуулийн математик, физикийн ангид орчихвол 3 жил сурч чадахгүй сургуулиасаа үдэлт хийлгэх болно.
Ажлын байраа судал
Дээд боловсролтой болно гэдэг бол амьдралын баталгаа мөн үү гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. ямар ч сайхан өнгийн диплом авсан ч амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байгаа Дипломтангууд ажилгүйчүүдийн эгнээг чимэх нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Нэг ёсондоо энэ нь зөвхөн тухайн суралцагчын буруу биш юм. ирээдүйд зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн судалгаа шинжилгээ байхгүйн зэрэгцээ энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ байгууллагууд муу ажиллаж байгаа нь гол буруутан. Эрэлт нийлүүлэлтээ судлан түүндээ тохируулан мэргэжилтнээ бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ тухайн суралцагч төгсөөд шууд ажлын байртай болно гэж боддог энэ бол эндүүрэл төгсөөд 5 жил ажилгүй байгаа хүмүүс одоо ч байна. Нэг жишээ дурдахад улс төр судлалын ангийг төгсөөд муу даа багийн засаг дарга хийнэ дээ гэж боддог. Гэтэл практик дээр бүтэхгүй асуудал. Ажилтай болохын тулд дипломноос гадна олон хүчин зүйл байдаг түүнийг л олж тогтоох нь чухал.
Сүүлийн жилүүдэд ирээдүйн багш, эмчүүд ажлын байртайгаа гэрээгээр суралцах болсон нь цамаан ажилгүйчүүдийн эгнээг багасгах үндэс болж байна. Үүнийг бүх мэргэжилүүдэд хэвшүүлэх нь чухал. Зарим нь сонирхолоо дагаад, аав ээжийнхээ шахалтаар сансарын ничгэгч болчихдог монголд ямар хаана нисэхэв дээ.
Сургуулиа биш мэргэжилээ урьдаж сонго
Манайхан мэргэжилээ биш сургуулиа урьдаад сонгодог. Ямар ангид орох нь чухал биш МУИС-т юмуу улсын сургуульд л орно. Хувийн сургуульд орсоны оронд жил өнжинө гэх мэт яриа төгсөгчдийн дунд их судалгаанд оролцсон ЕБС-ийн сурагчдын 82.7% нь төрийн өмчийн буюу улсын сургуульд орно гэжээ. үүнээс хараад үзэхэд хувийн их дээд сургуулийн нэр хүнд, чанар чансаа ямар байгааг илтгэн харуулна. Нэг л сурч байгаа юм чинь хүн чанартай бөгөөд ирээдүйтэй мэргэжил эзэмших нь хэрэгтэй. Гэхдээ заавал улсын сургуульд ор гэж байгаа юм биш сайн хувийн сургуулиуд ч бас байгаа.чиний сонирхож байгаа чиглэлээр чинь топ болсон хувийн сургууль ч байж болно. Тухайн мэргэжилдээ сонирхолтой бөгөөд үнэнч байх ёстой. Мэдээж хэрэг улсын сургууль төгсвөл төгсөөд ажлын байр гэх мэт асуудал хардаг байсан үе арай гайгүй болж чи юунд ч сурсан байж болно гол чадвартай байх нь чухал гэнэ. үнэндээ бол амьдрал дээр чадвартай боловсон хүчин үнэхээр муу шүү дээ. Энэ нь нөгөө мэргэжилээ буруу сонгосноос л олсон юм даа.
Ирээдүйд хамгийн чухал мэргэжил
Ямар ч хамаагүй дээд боловсролын диплом өвөртлөх нэн чухал биш. Гол нь ирээдүйд монголд төдийгүй дэлхий нийтийн хандлагаар ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй болж байгааг судлан үзэж тэр талын хөрвөх чадвартай мэргэжилээр суралцах хэрэгтэй. Манай улсын хувьд бол багш, эмч гэсэн хоёр мэргэжил эзэмшихэд тухайн хүн өөрөө чадвартай бол хаана ч ажиллах боломжтой бөгөөд нэг ёсондоо ажлын байр нь түүнийг хүлээгээд л байж байдаг.
Leave a Reply