Өнөөгийн хэрэглэгчдэд тулгардаг нэг бэрхшээл бол сонголт хийх. “Илүү сайхан боломж байгааг мэдэлгүй өнгөрөөчихөж байгаа юм биш байгаа” гэсэн “айдас” хэрэглэгчдийг их стрессдүүлдэг гэнэ. Тэгвэл танд туслах зөвлөгөөг хүргэе.
Тэнхлэг зууч компанийн судалгаагаар, Улаанбаатар хотод өндөр зэрэглэлийн 40 гаруй төсөл хэрэгжиж байгаа. Тэдэн дундаас өөрт болон гэр бүлдээ тохирох орон сууцыг сонгохдоо БАЙРШИЛ, ЗЭРЭГЛЭЛ, ҮНЭ гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр нарийвчилж болно.
НЭГ: БАЙРШИЛ
Үл хөдлөх хөрөнгийн хамгийн чухал үзүүлэлт бол байршил. Олон хүмүүс хүүхдийнхээ цэцэрлэг, сургууль эсвэл тэднийхээ эрүүл мэнд, бие бялдарын хөгжлийг бодолцсон орчинг бараадаж, нөгөөтэйгүүр өөрсдийнхөө ажилд ойрыг эсвэл аав, ээж, үр хүүхэдтэйгээ хөрш амьдрах зэргэлдээ амьдрах гэж орон сууц сонгодог.
Байршил нэгэнт хамгийн чухал үзүүлэлт үед тухайн байршилд хамгийн зөв сонголтыг хийхдээ дараах жагсаалтыг санаарай. Үзүүлэлт болгонд 1-10 хүртэлх оноогоор үнэлгээ өгөөд хамгийн өндөр үнэлгээ авсан орон сууцнуудыг шигшээд нэг хараарай. Мөн таны судалгаанд тус болох үүднээс доорх хүснэгтийг эксэл дээр бэлтгэсэн байгааг татаж аваарай.
ХОЁР: ЗЭРЭГЛЭЛ
“Өндөр эсвэл тансаг зэрэглэл”-ийн гэсэн тодотголтой бүх орон сууцнуудыг жагсааж байгаад дээр үзүүлэлтээр үнэлээд үзээрэй. Дээрх хүснэгтэнд дурьдсанаас гадна ”Байршил” гэдэг том үзүүлэлт нэмэгдэнэ.
ГУРАВ: ҮНЭ
Сонирхож буй байртайгаа ижил, ойролцоо үнэтэй орон сууцнуудыг жагсаагаад дээрх үзүүлэлтүүдээр үнэлээрэй.
Leave a Reply