LBH ХХК-ийн ХАА-н салбар компани Буянт-Агро ХХК-ийн 2019 оны тариалалтын ажил эхэллээ.

Газар тариалан бол дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлж, түүхий эд бий болгох төдийгүй олон мянган хүнийг ажлын байраар хангадаг эдийн засаг, нийгмийн бүтэц, экологид асар их ач холбогдол бүхий салбар билээ.

Бид 2019 оны хаврын тариалалтын ажлаа эхлүүллээ. Энэ онд бид нийт 1000 га газарт улаан буудай тариалах төлөвлөгөөтэй байгаа юм. Бид хүн амыг эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл хүнсээр хангах төдийгүй дотоодынхоо үр тарианы хэрэглээг хангаж, импортын хэмжээг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой ажилладаг.

Энэ оны хувьд, газрын үржил шим, үр өгөөж, үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр салбарын туршлага, судалгааг хослуулж байгаагаараа онцлог болж байна.

Leave a Reply

Your email address will not be published.