ЯАРМАГИЙН УРД ДЭНЖЭЭС ЯАГААД БАЙР СОНИРХОХ ЁСТОЙ ВЭ?

Тэнхлэг зууч компанийн судалгаагаар одоогийн байдлаар Яармагийн урд дэнж дээр орон сууцны 20 гаруй төсөл хэрэгжиж, захиалга авч байна. Тус байршилд орон сууц худалдан авахаар сонирхож буй бол дараах давуу талуудыг харгалзан үзээрэй.

ЯАРМАГИЙН ШИНЭ ГҮҮРЭН ЗАМ

Уулын зам болон 19 дүгээр хорооллоос ирэх автомашины урсгалыг Яармагаас тус хоёр зам руу чиглэн буй урсгалтай огтолцуулалгүй, зогсолтгүй шууд нэвтрэх боломжийг олгосон шинэ гүүрэн зам уулзварын нэвтрэлтийн хурдыг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах чухал үүрэгтэй. Энэ шинэ гүүрэн зам болон шинэ нисэхтэй холбоотойгоор тавигдаж хурдны зам Яармагийг зам харилцаа, орц гарцны хувьд тун таатай байршил болгож байна. Яармагт амьдрахад ядаргаа үгүй.

БАЙГАЛЬД ОЙР

Яармагийн дэнж урд талаараа уултай залгаа. Уулны цаана ой мод, байгаль бий. Тиймээс, ууланд алхаж, хөдөлгөөнтэй амьдарч, цэвэр агаараар амьсгалахыг хүсдэг хэнбугайд ч таалагдах байршил. Өвөлдөө багахан хэмжээний Скай Резорт болчихно. Зундаа бас Зайсан толгойн жижиг хувилбар болох боломжтой.

ХОТЫН ШИНЭ ТӨВ – ИРЭЭДҮЙД ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭНЭ

Хотын захиргааны барилга Яармагт баригдах гэж байгааг лав та дуулсан байх. Баримжаалбал, Тоёотогийн албан ёсны борлуулагчдын нэг болох Мөнх-Адагийн шоү рүүмны эсрэг талд, Яармагийн урд дэнж дээр шинэ захиргаа сүндэрлэнэ.

Тус барилгад Засаг даргын тамгын газар, хотын захиргааны бүх алба хэлтэсүүд байрлана. Харин Иргэдийн хурлын төлөөлөгчид тусдаа, бие даасан байшинд суух юм гэсэн. Бас музей байна гэж сонссон. Бодвол нийслэл хотын түүхийн музей биз. Хотын захиргаа нүүж ирнэ гэдэг нь яваандаа Яармаг хотын төв болно гэсэн үг. Хотын төвийн үл хөдлөх хөрөнгийн үнэ байнга өсөлттэй байдгыг үл хөдлөх хөрөнгө сонирхогч та юу эс андах. Тиймээс Яармагаас байр сонгох нь яггүй сайн хөрөнгө оруулалт болно.

ЗАМБАРААТАЙ ТӨЛӨВЛӨЛТ

Хотын “хуучин” төвд газар хомсдсоноос үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч болгон алга дарам газрынхаа үр ашийг нэмэгдүүлэх гээд явган хүний зам, амарч тухлах талбай, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт огт төлөвлөдөггүй. Төлөвлөсөн нь аманд ч үгүй хамарт ч үгүй байдагтай та санал нийлэх биз. Харин Яармагийн дэнж дээрх орон сууцны төслүүд хороолол, хотхон байдлаар төлөвлөгдсөн учраас замбараатай, зохион байгуулалттай. Ядаж л эмнэлэг, галын машин олоод ирэх ойлгомжтой тэмдэг, тэмдэглэгээ, орц гарцтай. Харагдах байдлын хувьд ч гэсэн холимог хуурга шиг өнгө, дизайны үл зохицох шийдлүүд холилдон оршихгүй.

ШИНЭ ДЭД БҮТЭЦ

Яармагийн дэд бүтэц хотын бусад хэсгийг бодвол харьцангуй шинэ. Америкийн автомашины Форд брэндийн эзэн Хэнри Фордоос “Ямар машин хамгийн сайн бэ?” гэж асуухад “Шинэ машин” гэж хариулсан гэдэг. Шинэ юм чинь цэвэрхэн, орчин үеийн, тохьтой, тухтай, эрүүл.

ЦЭВЭР УС

Монгол Улсын засгийн газар БНСУ-ын “Койка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлсэн билээ. 2011-2013 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжсэн, 22.6 сая ам.долларын өртөгтэй уг төслөөр 2 гүний худаг, насосны станц, 2 усан сан, 5.3 км урт дамжуулах шугам хоолой суурилуулах ажил хийгдсэн бөгөөд Яармагийн 120 мянган өрх цэвэр усаар хангагдсан юм.

            Яармагийн усан хангамжийн дэд бүтэц хотын бусад хэсэгтэй харьцуулахад шинийн дээр гүний худгаас эхтэй тул эрдэслэг. Ундны ус цэвэр, аюулгүй байхын ач холбогдлын надаар хэлүүлэх юун. Ус сайн бол бие сайн.

САЙН СУРГУУЛИУДААР ХҮРЭЭЛЭГДСЭН

Шинэ Монгол Харамуфүжи Сургууль

Улсын сургуулиудаас гадна Яармагт хувийн хэд хэдэн сайн сургууль бий. Эхнийх нь Шинэ Монгол Харамуфүжи. “Шинэ Монгол Харумафүжи” сургууль энэ жил 43 багш, 24 бүлгийн 740 сурагчтай хичээлийн шинэ жилээ нээв. Харин 5-6 жилийн дараа 140 багш, 1800 гаруй сурагчтай болохоор төлөвлөжээ. “Шинэ Монгол-Харумафүжи” сургуулийн зорилго бол лидер сурагчидтай болох биш сайн хүн, сайн иргэнийг төлөвшүүлэх явдал” аж. 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Шинэ Монгол” сургуулийн онцлог нь бага ангийн сурагчдыг хичээлээр дардаггүй, хүмүүжилд нь түлхүү анхаардаг гэдгээрээ олны таашаалыш хүртсэн. Дунд ангид шинжлэх ухааны мэдлэг олгохыг зорьдог бол ахлах ангид байгалийн болон нийгмийн салбарын хичээлд түлхүү анхаардаг. Тус сургуулийн хоёр дахь салбар “Шинэ Монгол-Харумафүжи” сургуулийн онцлог нь монгол хэл, үндэсний өв соёлыг хүүхдүүдэд түлхүү эзэмшүүлэх тэргүүний зорилт тавьжээ. Хүүхдүүдэд төрөлх хэлний дархлаа суулгахын тулд бага буюу 1-4 дүгээр ангид ямар нэг гадаад хэл заахгүй. Харин тавдугаар ангиас англи хэлийг эрчимжүүлсэн буюу долоо хоногт 10 цагаар заахаар төлөвлөжээ. Мөн наймдугаар ангиас хоёр дахь гадаад хэлийг хүүхдүүд сонгон суралцах боломжтой. Үүнд япон, орос, хятад хэл багтсан байна. Одоогоор тус сургуулийн төгсөгчдөөс 400 оюутан Японд сурч байгаа бөгөөд Японы их, дээд сургуулиудад шалгалт өгөөд тэнцвэл 100 хувийн тэтгэлэг авдаг.

Ирэх жилээс “Шинэ Монгол-Харумафүжи” сургуулийн багш болон сурагчдын дотуур байр, хүүхдийн цэцэрлэг болон эрдэм шинжилгээ, судалгааны төв баригдана.

Улаанбаатар дахь Бритиш Сургууль

Улаанбаатар дахь Бритиш сургууль 2012 оны 9 дүгээр сард Англи Уэльсийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготойгоор сургалтын үйл ажиллагаагаа эхэлжээ. Тус сургууль сургалтын үйл ажиллагаагаа байнга сайжруулж олон улсын боловсролын стандартыг хангах эрмэлзэлтэй ажилладаг бөгөөд COBIS (Олон Улсын Бритиш Сургуулиудын Холбоо)-ын гишүүн сургуулийн хувьд тодорхой хугацаанд олон улсын магадлан итгэмжлэлд орж байх шаардлагатай байдаг.

Бритиш сургууль нь 2012 оны хавар Олон Улсын Ерөнхий Боловсролын Бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Кембриджийн Олон Улсын Шалгалтын Комиссын магадлан итгэмжлэлд орж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрхтэй болсон аж.

Мөн 2012 онд /COBIS / Олон Улсын Бритиш Сургуулиудын Холбоонд Бэлтгэл гишүүн гэсэн статустайгаар элссэн бөгөөд 2013 оны 10 дугаар сард түүний жинхэнэ гишүүн болж үүнийгээ улам баталгаажуулан 2014 оны хавар 5 сард Олон Улсын магадлан итгэмжлэлд амжилттай орж дэлхийн бусад Бритиш сургуулиудын нэгэн адил стандарттай Их Британийн Боловсролын газар албан ёсны бүртгэлтэй сургууль болсон байна. 

Сакура сургууль

1999 онд байгуулагдсан тус сургууль байгаль дэлхий, эцэг эхээ хайрлан хүндэлдэг, монгол зан заншил, өв уламжлалаа дээдэлдэг шинэ зууны шилдэг иргэдийг сургаж, эрдмийн замд хөтлөх зорилготой. Зураг, бүжиг, шатар, IQ сургалт гэх мэт 20 гаруй төрлийн дугуйлан хичээллүүлдэг Сакура Олон Улсын сургууль 20 жилийн ойн босгон дээрээ Яармагт сургуулийн шинэ барилгаа амжилттай дуусгажээ.

Англи ба Япон хэлний сургалтыг мэргэжлийн гадаад багш нар удирдан явуулдагын зэрэгцээ Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, бас Япон Улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддагаараа онцлогтой. Сакура Олон Улсын сургууль нь сүүлийн үеийн стандарт шаардлагыг хангасан спорт заал, урлагийн танхимтай.

Вэбсайт: www.sakuraschool.mn

БАРУУН АЙМГУУДАД АЖИЛТТАЙ БИЗНЕСМЕНҮҮДЭД ТААТАЙ

Хөдөө явсан, ялангуяа баруун тийш явсан хүмүүс хөдөөнөөс ирэхдээ түгжрээгүй юм байж хотод орж ирээд түгжирдэг. Тэгвэл Яармагт байр авсанаар баруун аймгуудад ажилтайн бизнес эрхлэгчид хот орж ирээд төд удалгүй гэртээ ирчихнэ. МИАТ, Иргэний нисэхт ажилладаг хүмүүст гэрээ төвхнүүлэхэд сайхан байршил.

Leave a Reply

Your email address will not be published.