LBH-ийн санаачлагаар хамтран ажиллаж буй байгууллагуудын удирдлагуудад “ХАМТДАА ХӨГЖЬЕ” уриатай манлайллын сургалтыг амжилттай зохион байгууллаа

“Лидер Буянт Холдинг” ХХК-ийн санаачлагаар VIP RESIDENCE орон сууцны төсөлд хамтран ажиллаж буй туслан гүйцэтгэгч байгууллагуудын удирдлагуудад зориулсан манлайллын сургалтыг 2019 оны 08 сарын 03, 04 өдрүүдэд Ганабел институтэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтанд Ганабелл институтийн захирал П.Гандолгор, сургагч багш Д.Наранцэцэг,
NCS ХХК ийн гүйцэтгэх захирал Д.Болор,
Хархорум Академийн ТУЗ-ийн дарга Д.Энхбат,
LBH ХХК ийн гүйцэтгэх захирал Т.Амарсанаа нар хувь хүний хөгжил, манлайлал, процессийн зураглал, багийн ажиллагаа, байгууллагын системчлэл, шинэ санал санаачлагыг дэмжих гэх мэт байгууллагын хөгжил дэвшилд хэрэгцээтэй мэдлэг олголоо.

Leave a Reply

Your email address will not be published.